Уйланхай (Baker’s Cyst) – г авах мэс засал / Зүсэлтгүй үе мөчний дуран ашиглан хийх мэс засал

Уйланхай (Baker’s Cyst) – г авах мэс засал / Зүсэлтгүй үе мөчний дуран ашиглан хийх мэс засал 2018-07-16T01:49:54+00:00

Project Description

Уйланхай (Baker’s Cyst) – г авах мэс засал / Зүсэлтгүй үе мөчний дуран ашиглан хийх мэс засал

1. Тодорхойлолт
Baker’s Cyst (уйланхай) нь өвдөгний үе мөчний үрэвсэл эсвэл вдагний зөөлөн эдийн гэмтлээс (мөгөөрс урагдах г.м) үүдэлтэй байдаг бөгөөд өвдөгний үен дэх шингэн гадагшилж өвдөгний хойд хэсэгт бөөрөнхий хэлбэртэй овойж, өвдөгөө нугалахад өвдөж зогсоход хатуувтар уйланхай мэдрэгддэг өвчин юм.

Уйланхайтай хавсарсан өвдагний зөөлөн эдийн гэмтлийн MRI.

2. Оношлогоо
Нүдээр харахад өвдөгний хойд хэсэгт баригдах, MRI, ЭXО зэрэг шинжилгээний тусламжтайгаар оношлох боломжтой бөгөөд үе мөчний хавсарсан гэмтлийг хамт эмчилэх, дахин үүсэх магадлалыг бууруулахын тулд ихэвчлэн MRI шинжилгээг авдаг.

3. Эмчилгээ
Эмчилгээний уламжлалт арга нь өвдөгний арын хэсэгт шууд зүсэлт хийн уйланхайг авах аргаар хийж байсан бөгөөд энэ нь хавсарсан өвчин эмгэгийг эмчлэхэд хүндрэлтэй, дахин үүсэх магадлал өндөр, мөн сорвижилт ихтэй тул сүүлийн үeд зөвхөн үeний дурангаар хавсарсан өвчин болон уйланхайг шууд авах аргыг хэрэглэж байна. Энэ нь хэдийн дотоод гадаадын судалгааны ажлаар дамжуулан илүү ач тустай гэдэг нь нотлогдсон байна. Хавсралт: Солонгосын үe мөчний дурангийн холбооны (Артроскопийн нийгэмлэг) 9 дүгээр хуудас 2-р 232-237, 2005: Үe мөчний дурангийн аргыг ашиглан уйланхайг авах, Солонгос улсын Инжэ их сургуулийн Анагаах ухааны их сургууль Илсан Пэг эмнэлгийн гэмтэл согог мэс заслын тэнхимийн Жу Жин Хо, Ким Дун Хван, дүрс оношлогооны тэнхимийн Ким Юн Хүн нар оролцсон.

4. Давуу тал
Энэ аргын давуу тал нь өвдөгний арын хэсэгт зүсэлт хийхгүй учир сорви үүсэхгүй, гоо сайхны хувьд илүү үр дүнтэй бөгөөд хавсралт өвчин, хүндрэл үүсэх нь багасана. Үүнээс гадна өвдөгний үений дотор талд өөр хавсарсан өвчнийг давхар оношлон эмчилгээ хийснээр дахин үүсэх түвшинг бууруулна. Мөн мэс заслын дараа тэнхрэх хугацааг багасгаснаар өдөр тутмын амьдралдаа илүү хурдан эргэн орох боломжтой юм.

Уламжлалт аргаар арьсанд зүсэлт хийн уйланхайг авсан зураг

Арьсанд зүсэлт хийхгүйгээр уйланхайг авсан зураг

Цагийн хуваарь

Даваа-Баасан гарагт 8:00 – 17:00

 +82-70-7882-9166 (KR)

 +82-10-6529-9395 (KR)

 +976-7000-9395 (MN)

 kmicmn1@gmail.com

Байршил