ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ 2018-07-16T01:47:54+00:00

Project Description

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

Novalis Tx

Novalis Tx гэдэг нь бие махбодийн бүх хорт хавдар (cancerous) болон хоргүй хавдрын (non-cancerous) нөхцөлд хэрэглэгддэг хамгийн тохиромжтой эмчилгээний аргуудын нэг юм. Сүүлийн үеийн дэвшилтэд технологийг уламжлалт туяа эмчилгээтэй хослуулан эрүүл эд эсийг хамгаалж нарийвчилсан эмчилгээ хийгдэж буй хамгийн сүүлийн үеийн технологи юм. Эмчилгээний хугацааг цагаар бус минутаар хэмжин хавдрын эмчилгээ хийлгэн шаналж буй өвчтөнүүдэд итгэл найдвар өгч байна.
Novalis Tx- нь өвчтөний эргэн тойронд эргэлдэн эмчилгээний цацрагийг өвчтөний биеийн бүх хэсгүүдэд дамжуулдаг хүчтэй шугаман хурдасгуур юм. Сайжруулсан зураг болон хөдөлгөөнийг хянах үүрэг нь эмчилгээний явцад эмч нарт өвчний хэлбэр, хэмжээ, байршил болон өвчтөний мэдээллийг монитораар дамжуулан дэлгэрэнгүй мэдээллээр хангадаг.

TrueBeam STx

TrueBeam STx – нь маш хурдтай өндөр нарийвчлалтайгаар эмчилгээ хийгддэг дэвшилтэт цацрагийн эмчилгээний систем юм. TrueBeam STx нь (эмчилгээний цацрагийн туяа) цацраг туяаны системийг (эмч эмчилгээний явцад хавдрыг харах) зурган системтэй холбож өгдөг. Өвдөлтгүй эмчилгээ хийгддэг учраас TrueBeam STx – т зориулан арьсанд зүсэлт хийх болон мэс засал хийгддэггүй. Илүү хурдтай илүү их хэмжээний цацраг туяа дамжуулдаг учраас ихэнх эмчилгээ хэдэн минутын дотор хийгддэг. Мөн цээж болон хэвлийн хэсгийн хавдрыг голчлон эмчилгээ хийх үед амьсгалыг хянах маш нарийн амьсгалын мониторын системтэй холбогдсон байдаг. TrueBeam STx-нь SBRT гэж хэлэгддэг stereotactic body radiotherapy болон stereotactic radiosurgery(SRS) адил дэвшилтэт эмчилгээ хийж байна.

Cоронзон резонансын дүрслэл

MRI-нь соронзон орон цахилгаан долгионы хүчийг ашиглан биеийн дотор эрхтэнүүдийн бүтцийн зураг авдаг төхөөрөмж юм. Ихэнхдээ X-ray, Эxо, CT-гээр харагдахаас илүүтэйгээр биеийн бүтцийн олон янзын мэдээллийг дамжуулж чаддаг, бусад дүрс бичлэгийн шинжилгээгээр дамжуулан харагдахгүй асуудлыг илрүүлж өгдөг юм. MRI шинжилгээ хийлгэхдээ шинжилгээ хийгдэх биеийн хэсгийг хүчтэй соронзон орон ялгаруулах төхөөрөмжинд тааруулан хэвтэнэ. MRI сканнер зураг нь илүү их судалгааны тулд компьютерт шууд хадгалагддаг дижитал зураг юм. Энэ зурагнуудыг клиник эсвэл хагалгааны өрөөнд харах боломжтой. Зарим тохиолдолд тодорхой биеийн бүтцийг нарийвчлан харахын тулд тодосгогч бодис хэрэглэдэг байгаа.

Компьютер томограф(CT)

Компьютер томограф(CT) нь дотор эрхтэн, яс, зөөлөн эд болон судасны нарийвчилсан зургийг гаргахад хэрэглэдэг. CT сканнер хийх явцад хөндлөн огтлолын зураг нь тал бүрээс дахин формат хийж болдог ба компьютераас харах хальсан дээр буулгах эсвэл электрон дамжуулагчаар дамжуулж гурван хэмжээст дүрс үүсгэж болдог. CT сканнер зургаар дамжуулан эмч хавдрын төрөл, хэмжээ байрлалыг тодорхойлох боломжтой учраас (олон төрлийн) хавдрыг илрүүлэх хамгийн тохиромжтой арга юм. CT-нь хурдан, өвдөлтгүй, зүсэлтгүй учраас хамгийн зөв арга юм. Онцгой тохиолдлын үед, дотор гэмтэл болон цус алдалтыг хурдан хугацаанд оношлож хүний амь насыг ч аврах боломжтой төхөөрөмж юм.

ПЭТ-КТ (PET-CT)

PET-нь биеийн дотор эрхтэн ба эд эсийг нарийвчилж компьютержсэн зургийг гаргадаг цөмийн зургийн технологи юм. PET-CТ-гээр дамжуулан бие махбодийн хэвийн бус бодисын солилцоог олж бие махбодь хэрхэн үйл ажиллагаа явуулж буйг харуулна. PET-CТ шинжилгээ өгч байх туршид маш бага хэмжээний цацраг идэвхит бодис агуулсан глюкозын уусмалыг тарина. Энэ уусмал нь тодорхой эрхтэн, эд эсүүдэд шингэдэг. Өвчтөн хэвтэн туннелтэй төстэй CT төхөөрөмж рүү орно. Дараа нь шинжилгээгээр гэмтсэн эд эс болон хорт хавдрын эсэнд глюкоз хэвийн бусаар шингэж буйг (хавдрын эсүүд нь ердийн эсээс илүү глюкозыг шингээдэг) харах боломжтой ба (хавдрын үе шатлалыг тодорхойлоход тусалдаг) хавдар глюкозыг шингээж байгаа харьцааг мэдэх боломжтой. Шинжилгээ хийх явц өвдөлтгүй, шинжилгээ хийгдэх хугацаа нь аль хэсгийн шинжилгээ хийхээс шалтгаалан харилцан адилгүй байдаг. PET-CТ-нь шинжилгээгээр компьютер томограф(CT) болон MRI шинжилгээгээр илрээгүй хорт хавдрын эсийг илрүүлэхэд ашигладаг.

Цагийн хуваарь

Даваа-Баасан гарагт 9:00 – 18:00

 +82-70-7882-9166 (KR)

 +82-10-6529-9395 (KR)

 +976-7000-9395 (MN)

 kmicmn1@gmail.com

Байршил