ЭМНЭЛГИЙН ОНЦЛОГУУД

ЭМНЭЛГИЙН ОНЦЛОГУУД 2018-07-16T01:49:47+00:00

Project Description

Бичил зүсэлтэт өвдөгний хиймэл үе солих мэс засал

1. Тодорхойлолт
Өвдөгний үений сөнөрөл мөн хэрх өвчин үе мөчний үрэвсэл зэрэг өвчин болон гадны гэмтлээс үүдэлтэй өвдөлт, хөдөлгөөний хомсдол, алхахад бэрхшээлтэй гэх мэт тохиолдолд өөрчлөлт орсон үе мөчний хэсгийг авч өөрийн үе мөчийг тусгай нийлэг металл ба тусгай хуванцараар солиж өгдөг мэс засал юм.

2. Мэс засалд хамрагдах хүрээ
3 сараас дээш эмчилгээ хийлгээд ч сайжрахгүй хүчтэй өвдөлт, хэв гажилт, 60 болон түүнээс дээш насны
өвчтөний сөнөрлийн гаралтай үе мөчний үрэвсэл, хэрх өвчин үе мөчний үрэвсэл, артрит үений үрэвсэл, гэмтлийн дараах үе мөчний үрэвсэл, ясны үхжил зэрэгт хийнэ.

3. Өвдөгний хиймэл үе солих мэс заслын давуу тал
Хамгийн сайн зүйл бол хүчтэй өвдөлт арилан хөлний хэлбэр (дугуй хөл) тэгширч өөрчлөгдөнө. Мэс заслын дараа өдөр тутмын амьдралд их хүндрэл үүсэхгүй бөгөөд тэнхэрснээс хойш хөнгөн дасгал хийж болно.

4. Мэс заслын арга
Мэс заслын аргын хувьд 2 төрөл байна. Зөвхөн дунд чөмөг болон шилбэний үеийг солих (мэс заслын өрөөнд ажиглах үед өвдөгний мөгөөрс сайн байх нөхцөлд) арга ба дунд чөмөг, шилбэ болон өвдөгний үе бүгдийг нь солих арга байдаг. Өвдгөнд зүсэлт хийн хиймэл үеийг сольж тавих мөгөөрсийг хуссаны дараа хиймэл үе суулган үений гадаргууг өөрчлөх мэс засал хийнэ.

5. Өвдөгний үений мэс заслын хугацаа (наслалт)
Хиймэл үe нь насан туршийнх биш бөгөөд eрөнхийдөө дунджаар 90 орчим хувь нь 15 жил (10-20 жил) ашиглагддаг.

6. Хамгийн бага зүсэлттэй хиймэл үеийг солих мэс засал

Xамгийн бага зүсэлт хийхэд тохиромжтой мэс заслын багаж хэрэгсэл MIS

Хамгийн бага зүсэлттэй мэс заслийн зүслэгийн хэмжээ MIS-TKA (8~10cm)

Хамгийн бага зүсэлттэй хиймэл үеийг солих мэс заслын (MIS-TKA) зүсэлтийн талбай нь уламжлалт аргын зүсэлтээс хамаагүй бага учир мэс заслын дараа өвдөлт бага, шарх нь жижиг учир эдгэрэлт хурдан бөгөөд гоо зүйн хувьд мөн үр дүнтэй, түргэн нөхөн сэргээх эмчилгээ хийх зэрэг давуу талтай байдаг. Энэ мэс заслыг хийхийн тулд уламжлалт энгийн мэс засалд хэргэлдэг багаж хэрэгслийн оронд хамгийн бага зүсэлт хийхэд тохиромжтой мэс заслын багаж хэрэгсэл шаарддаг бөгөөд туршлагатай эмч, эмнэлгийн ажилтнууд шаардлагатай.

7. Хагалгааны хүндрэл, хавсралт өвчин
Мэс заслын дараа тохиолдож болох хамгийн аюултай хүндрэл нь мэс засал хийсэн хэсэгт халдвар үүсэх бөгөөд, үүний шалтгаан нь өвчтөний суурь өвчин (чихрийн шижин гэх мэт), мэс заслын өрөө болон эмнэлгийн мэргэжилтний ариун цэврийн байдал, мэс заслын дараа өвчтөний ерөнхий биеийн байдал зэргээс шалтгаалан үүсэж болно. Халдвар бууруулахын тулд эмнэлгийн мэргэжилтнүүдийн хийх боломжтой зүйл нь мэс засал хийхдээ сансрын хувцас шиг харагдах үe солих мэс засалд зориулагдсан тусгай хувцас өмсөх, мөн ариутгасан өрөөнд (Laminar Flow Room) мэс засал хийх замаар халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой.

8. Мэс заслын дараа өвчтөний биeийн байдал сайжрах
Мэс заслын дараа өвчтөний биeийн байдлаас шалтгаалан тэнхрэх байдал нь өөр өөр байдаг. Мэс заслын дараагаас шууд гуянд хүч өгөх дасгал хийж эхлэх бөгөөд өвдөгний хамгаалалтыг (CPM) ашиглан өвдгөө нугалах дасгал, таяг тулан алхах дасгал зэргийг голчлон хийнэ.

Цагийн хуваарь

Даваа-Баасан гарагт 8:00 – 17:00

 +82-70-7882-9166 (KR)

 +82-10-6529-9395 (KR)

 +976-7000-9395 (MN)

 kmicmn1@gmail.com

Байршил