ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ

ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ 2018-07-16T01:48:44+00:00

Project Description

ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ

Хиймэл үе мөчний төв НЭЭЛТИЙН ЦАГ

Бидний биен дэх үе мөч нь үе мөчний үрэвсэл мөн гадны цочрол ба гэмтэл, үүнээс гадна өөр өвчнүүдээс болж гэмтэж болно. Үе мөч солих мэс засал нь гэмтсэн үе мөчийг авсны дараа шинэ хиймэл үе мөчөөр солих юм. Үе мөч солих мэс засал нь гуя, өвдөг, мөр, тохой, гарын бугуй, хөлний шагайд байдаг үе мөчнүүдэд хийгддэг. Хуучин байсан хиймэл үе мөчийг мөн солиж болно. Илсан Пэг эмнэлэгт хийгддэг хиймэл үе мөч солих мэс засал нь хамгийн бага зүсэлтээр дамжуулан явагддаг. Энийг бичил зүсэлтэт мэс засал(MIS) гэдэг. MIS нь цус алдалтын хэмжээг багасгах ба мэс заслын хэсэгт сорви болон өвдөлт хамгийн бага байх сайн талтай. Бичил зүсэлтэт өвдөгний хиймэл үе солих мэс засал нь нэгдмэл хүнд мэс засал учраас тусгай багаж хэрэгслүүд болон дадлага туршлага сайтай эрүүл мэндийн мэргэжилтэн мэс засал хийх шаардлагатай.

Бичил зүсэлтэт өвдөгний хиймэл үе солих мэс засал /Minimally invasive total knee arthroplasty/ өвдөгний үений сөнөрөл мөн хэрх өвчин үе мөчний үрэвсэл зэрэг өвчин болон гадны гэмтлээс үүдэлтэй өвдөлт, хөдөлгөөний хомсдол, хэвийн бус ба алхахад бэрхшээлтэй гэх мэт шинж тэмдэг бий болоход хэвийн бус болсон өөрийн үе мөчний хэсгийг авч үе мөчийг тусгай нийлэг металл ба тусгай хуванцараар солиж өгдөг мэс засал юм.

Зүрх судасны төв

Зүрх судасны төв нь зүрх судасны өвчний яаралтай эмчилгээг хийх чадвартай мэргэжилтэн болон мэргэжлийн сувилагч, эрүүл мэндийн техникч гэх мэт мэргэшсэн эрүүл мэндийн ажилчид байнгийн ажиллаж байгаа бөгөөд дотооддоо анх нэвтрүүлсэн 64 сувгийн MDCT болон 320 сувагт MSCТ зэргээр бэлтгэгдсэн тохижилт, хүний нөөц, тоног төхөөрөмж гэх мэт бүхий л дэд бүтэц нь хамгийн өндөр үзүүлэлттэй юм. Ялангуяа мэс засал шаардлагатай өвчтөнүүд нь цээжний хөндийн мэс заслын тасаг гэх мэт өөр эмчилгээний тасагтай нягт холбоотой хамтарсан системээр дамжуулан хамгийн богино хугацаанд мэс засал хийх тогтолцоогоор бэлтгэгдсэн. 24 цагт хэзээ ч зүрх судасны зохилдолгоотой мэс ажилбарыг хийх боломжтой систэмээр тоноглогдсон бөгөөд 2010 онд титэм судас тэлэх мэс ажилбар 800 гаран удаа, стент суулгах мэс ажилбар 1,100 гаран удаа гэх мэт мэс ажилбарыг хийсэн ба саяхан зүрх судасны зохилдолгоотой мэс ажилбараар баталгаажсан эрүүл мэндийн байгууллагаар тодорсон.

Хорт хавдрын тасаг

Хорт хавдартай өвчтөнийг тууштай эмчлэхийн тулд сэтгэцийн эрүүл мэндийн анагаах ухааны зөвөлгөө, хоол тэжээлийн зөвөлгөө гэх мэтээр ялгагдсан нэгдсэн эмчилгээгээр хангаснаар хорт хавдартай өвчтөнүүдэд нийгэмд эргэн ороход туслах, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухалчлан анхаарч 2012онд нээсэн хорт хавдрын төв нь төрөл бүрийн эмчилгээний тасгийн хорт хавдрын эмчилгээний мэргэжилтэн болон тогтолцоот эмчилгээний системийг бий болгосноор хорт хавдрын өвчтөнийг цогц мэргэжлийн эмчилгээ болон тав тухтай орчноор хангаж байна. Бамбай булчирхайн клиник, элэг*цөсний зам*нойр булчирхайн хорт хавдрын төв, хөхний хорт хавдрын төв ходоод*бүдүүн гэдэсний хорт хавдрын төв, нойр булчирхайн хорт хавдрын төв, уушигны хорт хавдрын төв, тархи нугасны хавдрын төв, цусны хорт хавдрын клиник, хорт хавдартай өвчтөний нөхөн сэргээх клиник гэх мэт нийт 9 төвд хорт хавдрын мэргэшсэн эрүүл мэндийн 50 гаран мэргэжилтнээр бүрдсэн олон талт хамтарсан эмчилгээний системийг нэвтэрүүлэн нэг дороос төрөл бүрийн эмчилгээний тасгийн эрүүл мэндийн мэргэжилтний оношноос эхлээд эмчилгээ хүртэл бүх л эрүүл мэндийн үйлчилгээгээр хангаж байна.

Нярайн эрчимт эмчилгээний төв

1500 граммаас доош туйлын бага биеийн жинтэй хүүхэд болон хүнд өвчтэй нярай хүүхэд ба нялх биетэй эхэд зориулсан бүх хяналтыг хийдэг төвөөрөө Гёнги мужын баруун хойд бүс нутаг болон хөрш зэргэлдээ орших Сөүл хотын хойд бүс нутгийн өвчтөнүүдийг хүлээн авдаг. Ялангуяа 2010 онд нярайн эрчимт эмчилгээний төвөөр сонгогдсоноороо бүс нутгийн хүрээнд дутагдалтай байгаа нярайн эрчимт эмчилгээний орыг олшруулан сүүлийн үеийн хиймэл амьсгалын аппарат, нярайн инкубатор, хэт авианы шинжилгээний аппарат, сонсголын шинжилгээний аппарат гэх мэт тоног төхөөрөмжийг өргөжүүлэн хамгийн дээд зэргийн эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байна.

Түргэн тусламжийн төв

Илсан Пэг эмнэлгийн түргэн тусламжийн төв нь 5 мэргэжлийн эмч 24 цагаар түргэн тусламжийн эмчилгээний тогтолцоог хадгалан жилдээ 60 мянга гаруй яаралтай өвчтөнийг хүлээн авч, ялангуяа эмнэлэгт хэвтэх өвчтөний 40-с дээших хувь нь түргэн тусламжийн тасгаар дамждаг өвчтөн байдаг. Хүнд өвчин хосолсон гэмтэлтэй өвчтөнд гэмтлийн мэргэжлийн анхан шатны тусламж үзүүлэх, яаралтай зүрх судасны өвчлөлийн үед зүрхний мэргэшсэн тусламжаас гадна бүх л яаралтай тохиолдолд дор бүрд нь анхан шатны тусламж үзүүлэхэд бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Үүнээс гадна хүнд гэмтлийн тусгай төвөөр онцлогдсон ба Гёнги мужын хойд бүс нутаг(Гуяан, Пажу, Гимпо, Ганхуа)ийн иргэдэд түргэн тусламжийн чанартай үйлчилгээ болон хүнд гэмтэлтэй өвчтөнд 24 цагаар мэс заслын эмчилгээг хийж байна.

Цацраг туяаны эмчилгээний төв

2000 онд Азидаа анх удаа “Новали(Novalis)” цацраг туяаны мэс заслын тоног төхөөрөмж ба навигацын системийг нэвтрүүлсэн. Өнгөрсөн 2008 оны 2 дугаар сард Азидаа анх удаа нийт 1000 мэс ажилбарыг гүйцэтгэсэн. Новали нь Gamma knife, Cyber Knife-тай 3 төрлийн цацраг туяаны мэс заслын тоног төхөөрөмжөөр танигдсан бөгөөд үүгээр дамжуулан тархины хавдар болон тархи судасны өвчин, нуруу нугаламын хавдар гэх мэт олон төрлийн мэдрэлийн тогтолцооны өвчинд цацраг туяаны(цусгүй) мэс заслыг хийж байна. Мөн цаашдаа тархины хавдраас гадна тархины өвчин, тархи бус бусад биеийн эрхтэний мэс засал гэх мэтээр ашиглах хүрээгээ өргөжүүлж цацраг туяаны(цусгүй) мэс заслын эрин үеийг нээхээр зорин ажиллаж байна.

Цагийн хуваарь

Даваа-Баасан гарагт 9:00 – 18:00

 +82-70-7882-9166 (KR)

 +82-10-6529-9395 (KR)

 +976-7000-9395 (MN)

 kmicmn1@gmail.com

Байршил